Меган Марклын ах согтуугаар машин барьж яваад баривчлагджээ

127

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн, Сассексийн гүнж Меган Марклын 52 настай ах Томас Марклыг АНУ-ын Орегон мужид согтуугаар машин барьж явахад нь цагдаа нар баривчлан эрүүлжүүлэхэд шилжүүлж, машиныг нь хураан авсан байна.

Томас Маркл үүнээс өмнө 2017 оны нэгдүгээр сард согтуугаар зодоон хийж, найз бүсгүйдээ буу тулган сүрдүүлээд баривчлагдаж байсан танхай балмад нэгэн гэнэ. Меган Маркл ахтайгаа холбоо тасраад удаж байгаа аж.

Ер нь Их Британийн гүнж болсон америк бүсгүйн гэр бүл дотроо нэлээд зөрчилтэй бөгөөд тэр бүхнийг түүний эцэг өнгөрсөн оны сүүлээр шар хэвлэлд ярилцлага өгөхдөө дэлгэж шуугиан тарьсан юм.

Б.Туг


URL:

Сэтгэгдэл бичих