“Bird Box” –дсон охин авто осол хийжээ

05e5f0502924ce7cb0e9d9c2e629e811e3497199Жүжигчин Сандра Буллокийн гол дүрийг нь бүтээсэн Bird Box уран сайхны киног дуурайлган нүдээ боож элдэв зүйл хийх чалленж АНУ-д өрнөөд буй. Осол гэмтэл дагуулах аюултай уг чалленжид нэгдсэн нэгэн охин авто осол хийн эмнэлэгт хүргэгджээ.

Юта мужийн оршин суугч 17 настай охин нүдээ боож автомашин жолоодсоны улмаас эсрэг урсгалд нь явж байсан машиныг очиж мөргөсөн байна. Bird Box чалленжид нэгдэгсэд нүдээ боож хамтран тоглогчдынхоо өгсөн даалгаврыг биелүүлэх ёстой гэнэ. Охин ч уг даалгаврын дагуу нүдээ боон автомашин жолоодож яваад эсрэг урсгалд нь явж байсан хагас ачааны жийп машинтай мөргөлдсөн гэж Лайтон хотын цагдаагийн газраас мэдэгджээ. Охин ямар хүмүүстэй хамтран уг чалленжийг хийж буйг тодруулахаар мөрдөн шалгалт явуулж буй аж.

Энэ сарын эхээр явагдаж эхэлсэн Bird Box чалленжийн улмаас олон хүн бэртэж гэмтсэн гэх мэдээлэл цацагдсан учир киног бүтээсэн Netflix компанийн зүгээс “ Bird Box чалленжид нэгдэн өөрсдийгөө битгий гэмтээгээчээ хэмээн гуйх байна” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Харамсалтай нь хүмүүс өөрсдийн эрүүл мэнд, амь насанд ямар эрсдэл учрахыг үл тоомсорлон Bird Box чалленжинд нэгдсээр байна.

Eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих