Ж.Батзандан “Таван Толгой” ХК-ны төлөөлөн удирдах зөвлөлөөс юуны учир гарав?

Иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгц Ж.Батзандан шинэ оны босгон дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн харaат бус гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 51 хувь нь ард иргэдийн мэдэлд байх, нээлттэй байх талаар тууштай байр суурь баримталж ирсэнийг уншигчид мэдэх билээ. Ийнхүү өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа тодорхой тайлбарлаагүй ч өөрийн facebook дээр бичсэнээс үзвэл баримталж байсан байр суурь нь тодорхой хэмжээгээр хэрэгжих боломжгүйгээс эсэргүүцэл болгон ийнхүү гарч байна гэж ойлгогдохоор байна.

Ж.Батзандан өөрийн facebook дээр ийн бичсэн байна.

“Би өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн хараат бус гишүүнээс өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдлөө.
Нэг жилийн өмнө намайг томилогдож ирэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн цаасан дээр байлаа. Байр, савгvй бvтэц бvрэлдэхvvн нь ч тодорхойгvй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь ч жигдрээгvй байсан. Зөвхөн 338 тэрбум төгрөгийг хүний хөгжлийн санд төвлөрvvлэх vvрэгтэй байв.
Миний бие тус компаний ТУЗ-ийн хараат бус гишvvнээр томилогдож ирээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд дараах бодлогын асуудлууд дээр анхаарлаа хандуулсан юм. Үүнд:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийг бvтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа боловсон хvчний хувьд бие даалгах бодлогыг барьж ажиллаа. Тус компани нь охин компани хэдий ч эрх зvйн хувьд бие даасан субъект байх естой. Монголын уул уурхайн хөгжлийн нvvр царай, нэрийн хуудас байх естой гэдэг зарчмыг баримталж ирсэн болно.
- Улс төрийн засаглал компанийн засаглал хоерыг ангид байлгахын төлөө, компанийн засаглалыг боловсронгуй болгох чиглэлд ажилласан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 51 хувь ард иргэдийн мэдэлд байх естой. Иргэн болгон тус компаний хувьцаа эзэмшигч байх ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж ирсэн.
- Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ныг зээлийн барьцаанаас хамгаалан, хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргуулахын төлөө тэмцэж ирсэн.
- Мөн миний бие байгаль хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулж нэг тонн нүүрс тутмын үнэнд 1 мод тарих санаачлага гаргасныг ТУЗ-ын бусад гишvvд дэмжсэн юм.
- Орон нутгийн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийн хамгаалах талаар байр сууриа илэрхийлж ажилласан.
Эцэст нь тэмдэглэхэд дээрх байр суурь, зарчмуудаа хамгаалж TУЗ дээр хатуу ширvvн маргалддаг мэтгэлцдэг байсан. Гэхдээ энэ бүхэн зөвхөн ажлыг явуулахын төлөө, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө байсан юм шүү.
Та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хvсье.


URL:

Сэтгэгдэл бичих