Халиа үүссэний улмаас айлууд мөсөнд автжээ

8b939007488ea18ad64a1bbe2e89fbc0Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, хальтиргаа гулгаа үүсэж, гэр байшин мөсөнд автаж, айл өрх амьдрах боломжгүй болжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга, захирагчийн ажлын алба болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өчигдөр /2018.01.14/ тухайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал солилцож, дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцан, заавар зөвлөмж өгсөн байна. Мөн холбогдох ажлын хэсгийг хуралдуулан санал дүгнэлтийг сонсохоор шийдвэрлэжээ хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих