Хулгайн байж болзошгүй 12 тонн мах Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

y66Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэн оруулж ирэх тохиолдлууд их гарах болжээ.Энэ сарын 14-ны өдөр тээврийн цагдаагийн албан хаагчдын хийсэн хяналт шалгалтаар энэ төрлийн зөрчил илэрсэн байна.

Нийт 12 тонн гарал үүслийн гэрчилгээгүй, хулгайн байж болзошгүй мах тээвэрлэж байсныг илрүүлсэн байна. Мөн  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг саатуулан, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ ажилласан юм.

Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг Хан-Уул дүүргийн алслагдсан бүх цэгүүдэд шалгалтыг зохион явуулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих