Эрдоган: Сирийн Манбижид террорист халдлага болж 27 хүн амиа алдсаны 5 нь америк цэргүүд

эрдо(2)Туркийн ерөнхийлөгч Эрдоган “Бидний ойлгосноор, Сирийн умард бүсийн Манбиж хотод дэлбэрэлт болсны улмаас 27 хүн амь насаа алдсаны 5 нь Америк цэрэг байсан байна” гэжээ.

Анкарад болсон хэвлэлийн бага хурал дээр энэ дэлбэрэлтийг хэт даврагч “Исламын улс” бүлэглэл үйлдсэн бөгөөд АНУ Сириэс цэргээ татахтай холбоотой байж магадгүй гэж Эрдоган хэлсэн байна.

Тэрээр “АНУ-ын ерөнхийлөгч Трамп Сириэс цэргээ татах асуудалд зориг шуударсан бөгөөд террорист халдлагад найр тавихгүй” гэжээ.

Харин Сирийн Манбиж дахь террорист халдлагаар америкийн дөрвөн цэрэг нас барсныг АНУ баталжээ.


URL:

Сэтгэгдэл бичих