Майли Сайрус жирэмсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ

136

Дуучин Майли Сайрусыг жирэмсэн болсон, тун удахгүй ээж болно хэмээн шар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл шар хэвлэлүүдээр цацагдсан дээрх мэдээллийг дуучин бүсгүй үгүйсгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Майли өчигдөр инстаграм хуудастаа “Би өндөглөхгүй ээ. Гэхдээ баяртай байна” гэж бичжээ. Тэрбээр Зул сарын үеэр холливуудын сайхан залуусын нэг, жүжигчин Лиам Хемсворттой гэрлэсэн билээ. Хос 2009 оноос болзсон ба 2011 онд сүй тавьсан түүхтэй. Гэхдээ 2013-2016 оны хооронд салцгаасан ч 2017 оны эхээр эргэн нийлж, дахин сүй тавьсан юм. Б.Дэлгэрцэцэг

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/208036.html


URL:

Сэтгэгдэл бичих