Гичтэй зайдсыг мөнхжүүлжээ

150
Германы нийслэл Берлин хотод байрладаг тус улсын Зоосон мөнгөний газар хамгийн алдартай түргэн хоолонд зориулагдсан бэлэг дурсгалын зоосыг гаргасан аж. Уг зоосыг карривурст буюу кетчуп, каррины хольцтой гич асгасан шарсан зайдас мэндэлсний 70 жилийн ойд зориулж гаргажээ. Энэ хоол Германд хамгийн алдартай түргэн хоол юм.

Жил бүр германчууд 850 сая ширхэг ийм зайдсыг иддэг гэнэ. Зоосон мөнгөний нэг тал дээр 1949 онд карривурстыг бүтээсэн Герта Хойвер гэх эмэгтэй дүрслэгджээ. Энэ эмэгтэй Берлин хотод уг хоолыг зардаг анхны мухлагийг нээсэн гэдэг. Хойвер 1999 онд таалал төгссөн бөгөөд энэ хоолны нууц жорыг хэнд ч дэлгээгүй нүд аньсан юм. Нийтдээ 2500 ширхэг зоосыг гаргасан аж. Нэг бүрийнх нь үнэ 13 евро гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих