Гахайн махан бүтээгдэхүүнийг Нарантуул захад борлуулахыг хориглов

156

Гурван аймагт гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Энэ өвчинтэй холбогдуулан Улсын онцгой комисс мягмар гаригт хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон. Нийслэлийн хэмжээнд гахайн мах импортолдог 10 ААН, нийлүүлдэг 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь гахайн мялзан өвчин болох мялзангийн ДНК илэрсэн байдаг. Тэр дундаа болсон махнаас ч өвчний ДНК илэрсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн агуулахуудыг лацдаж, хүнсний аж ахуй эрхлэгчдэд гахайн мах хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагууд гахайн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулахыг түр хугацаагаар хориглолоо. Ингэхдээ хоолны газруудыг ч энэ төрлийн мах орсон хоолоор иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих