Сэрэмжлүүлэг: Монголчууд визэд зуучлах нэрээр нутаг нэгтнээ залилж байна

93

Сүүлийн үед “Facebook” зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна.

Энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүмүүс монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэн нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байгаа тул олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зарлалд хууртагдахгүй байхыг анхааруулж байна.

Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих