Манай улсад “Гахайн томуу” дэгдээгүй хэмээн мэдэгдэхдээ дэгдсэнийг нь батлав

95

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсад гахайн томуу тархсан гэх мэдээлэл цацагдах болсон. Харин үүнийг салбарын яамныхан үгүйсгэсэн мэдээллийг өчигдөр (2019.01.18) өглөө. Гэвч үүнд зарим нэг эргэлзээтэй асуудал байгаад анхаарлаа хандуулна уу.

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өчигдөр ээлжит мэдээллээ хийв. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, НЭМГ-ийн орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн уушигны эмч У.Цэвэгмид нар оролцсон юм.

c66de1f43e63e5ccd5f8e59d9162b0a05c6c0a21-1024x768 Манай улсад "гахайн томуу" дэгдээгүй хэмээн мэдэгдэхдээ дэгдсэнийг нь батлав

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин (ТТӨ) тархвар судлалын 2 дугаар /1 дүгээр сарын 7-13/ долоо хоногт амбулаторийн үзлэгийн 10.6 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар их, томуугийн А дэд хэв шинжийн (H1N1), (H3N2) вирус, иж томуугийн 4-5 вирус давхар эргэлтэд байна. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлийг үүсгэж байна.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар их байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар их байна. Түүнчлэн дэлхий дахины мэдээгээр АНУ, БНХАУ, БНСАУ, ОХУ, Япон зэрэг орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдэн A(H1N1) вирус давамгайлан дэгдэлт хэлбэрээр гарч байна.

Харин сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байна гээд дараах мэдээллийг өгөв. Манай улсад гахайн томуу дэгдээгүй гэнэ. Анх 2009 оноос зөвхөн гахайд өвчлөл үүсгэдэг байсан вирус хүнд халдварласан тохиолдол гарсан. Тухайн үед энэ өвчнийг “гахайн томуу” гэж нэрлэж байсан боловч энэ нь эргэлтэд ороод улирлын томуугийн вирус болсон аж. Тэгэхээр үүнийг гахайн томуу гэж хэлэхгүй хэмээн тайлбарлаж байна.

Бас энэ бол шинэ томуу биш. ДЭМБ-аас томуугийн А хүрээний H1N1 вирус нь амархан мутацид орж шинэ хэлбэрийг амархан үүсгэдэг гэж үздэг байна. Одоогоор Монгол Улсад болон дэлхий нийтэд шинэ вирусийн дэгдэлт болоогүй. Зөвхөн А хүрээний вирусийн халдвар гарч байгаа учир хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч айдаст автуулж дархлаанд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэрэгтэй гэлээ. Албаныхан ийм мэдээлэл өгсөн.

Тэгвэл өнөөдөр дэгдээд буй А хүрээний вирус ба гахайн томуу нь ямар ялгаатай болохыг доорх мэдээллээс харъя.

А хүрээний вирус ба гахайн томуу гэж юу вэ? 

depositphotos_55594803-stock-photo-h1n1-virus-humorous-collage-pig Манай улсад "гахайн томуу" дэгдээгүй хэмээн мэдэгдэхдээ дэгдсэнийг нь батлав

Гахайн томуу гэдэг нь гахайн томуугийн хэд хэдэн төрлийн вирусаар үүсгэгддэг өвчин юм. Гахайн томуугийн вирус нь ихэвчлэн гахайнд халдварладаг тул ийн нэрлэгджээ. 2009 оны байдлаар H1N1, H1N2, H3N1, H3N2, H2N3 гэсэн төрлийн, А хүрээний дэд төрлийн вирусууд болон С хүрээний вирусууд мэдэгдээд байгаа. Гахайтай ойр ажиллаж, амьдардаг хүмүүс энэ өвчнөөр өвдөх тохиолдол гардаг бөгөөд хүнээс хүнд халдах тохиолдол байдаг.

Гахайн томуугийн шинж тэмдэг нь энгийн ханиадтай ижил шинж тэмдэгтэй. Халуурах, ханиалгах, хоолой өвдөж хуурайших, бие өвдөх, толгой өвдөх, чичрэх болон сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрч, бөөлжинө.Бас чихний араар хавдан.

Гахайн томуугийн аюул

Энгийн ханиад, томууны адилаар гахайн томуу нь хөнгөн буюу хүнд хэлбэртэй байдаг. АНУ-д 2005-2009 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд ердөө 12 хүн тус өвчнөөр өвчилж байсан боловч амиа алдсан тохиолдол байгаагүй. Гэхдээ энэ халдварт өвчин маш аюултай. 1988 онд АНУ-ын иргэн энэ өвчнөөс болж ердөө найм хоногийн дараа амиа алдаж байсан.

Гахайн томуу хоёр замаар халдварлана:

-Өвчтэй гахайтай ойртох буюу томуугийн вирустэй орчноос
-Гахайн томуугаар өвчилсөн хүнээр дамжин. Өвчилсөн хүн найтаалгах буюу ханиалгах үед амьсгалын замаар вирус дамждаг хэмээн одоогоор үзэж байгаа.

Харин тус халдварт өвчний гол шинж тэмдэг, халдварлах зам болон эмчилгээ одоогоор илрээгүй байна. Ямартай ч халдвар авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрч байгаа үе болон дараах долоо хоногийн хугацаанд вирус халдах боломжтой гэгдэж буй бөгөөд бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөртэй аж.

Эмчлэх арга, эм

Зарим орнууд озелтамивир Тамифлю болон занамивир /Реленза/ хэмээх эмийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу эмчилгээнд уухыг санал болгодог. Эдгээр эм нь “А”-томууны вирусыг хүний биед тархаахгүй байх магадлалтай. Урьдчилан сэргийлэх вакцин байхгүй аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энгийн ханиаднаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгэн адилаар эрүүл ахуйг сайн сахих, амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах зэрэг арга хэрэглэхийг санал болгож буй.

Халдвар авсан тохиолдолд авах арга хэмжээ

Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Хүүхэд: Амьсгаа түргэсэх, амьсгалах хүндрэл, арьс хөхрөх, шингэн зүйл бага уух, сэрэхгүйгээр их унтах, идэвхигүй болох, уур уцаартай болох. Өвчин даамжирвал халуурах, ханиад хүндрэх зэрэг шинж тэмдэг илрсэн тохиолдолд.

Насанд хүрсэн хүн: Амьсгалах хүндрэл, богинохон, хурдан амьсгалах, цээж болон гэдэс өвдөх, бачуурах, гэнэт толгой эргэх, бөөлжих, байнга огиудас хүрэх зэрэг тохиолдолд.

Гахайн ханиад хүнсээр дамждаггүй.

Манай улсад гахайн томуу дэлгэрээгүй гэсэн бил үү?

5c2efea3332fb Манай улсад "гахайн томуу" дэгдээгүй хэмээн мэдэгдэхдээ дэгдсэнийг нь батлав

Дээрх мэдээлэлд дурьдсанаар гахайн томуу бол А хүрээний хэд хэдэн вирусээр үүсгэгддэг гэнэ. Энэ нь гахайн томуу, А хүрээний вирус нь тус тусдаа бус, нэг ойлголт болж харагдаж байгаа юм. Тэгвэл шинэ вирус биш гэсэн учраас өнөөдөр манай хүүхдүүд гахайн томуугаар өвчилсөн гэдэг нь гарцаагүй болж таарав.

Мөн вирусээр үүсгэгдсэн өвчлөлд “Тамифлю” эм өндөр үр дүнтэй байгаа гэдгийг эрүүл мэндийн салбар, байгууллагын удирдлагууд удаа дараа ярьж байна. Гахайн томууд ч Тамифлю хэрэглэхийг зөвлөдөг. Нэг л өвчин юм чинь аргагүй биз.

Тэгэхээр ард иргэдийг тайвшруулах, тархины дархлаад эерэг нөлөө үзүүлэх зорилгоор харин эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө мэдээллээ гуйвуулан цацаж байгаа юм биш үү. Зүгээр л гахайн томуу биш, улирлын томуугийн вирус гэдэг тайлбар хангалтгүй. Гахайн томуу дэгдээгүй гэдгээ нотолж, яг ижил нэршил, шинж тэмдэг, эмчилгээ бүхий улирлын гэх энэ вирусийн талаар холбогдох албаныхан илүү тодорхой тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай байна. Тайвшруулаад л, өвтгөөд л, ор нэмээд л, эмчлээд л байх нь хэн нэгэнд хэрэгтэй юм биш биз гэх хардлагыг эрхгүй төрүүлж буйг нуух юун.

Ямартай ч нэгэнтээ өвчилсөн хүмүүстээ анхаарч ор, тасгийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Гэхдээ өвчлөгсдийн тоог нэмэгдүүлэхгүй байх тал дээр илүү анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь үр дүнтэй гэдгийг бодолцож, шуурхай арга хэмжээ авах нь чухал.

Эс бөгөөс бид долоо хоног бүр өвчлөгсдийн тоо хэлсээр эцэстээ нас барагсдын тоо дурьдаад сууж байх вий.

Үүнд нэг жишээ дурьдахад, Энэтхэг улсад гахайн томуу өвчний улмаас 2017 оны наймдугаар сард л гэхэд 194 хүн нас барсан. Өмнөх гурван сарын хугацаанд 342 хүн уг өвчний улмаас амиа алдсан бөгөөд улсын хэмжээнд уг өвчний 22 186 тохиолдол бүртгэгдэж байсан тухай мэдээлэл бий.

Бид ч энэ томуугийн талаар тодруулан эргэн мэдээлэх болно.

Эх Сурвалж: Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих