Л.Болдын “Богд” банкинд Хөгжлийн банкны 8 сая ам.доллар байршиж байгаа

f44c9e955ccdc22c09f19c8a78237228УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр намайг Богд банктай холбоотой худал мэдээлэл хийсэн гүтгэлээ. Би үүнд тайлбар хийе. Гишүүн Н.Амарзаяа “Л.Болд гишүүн Богд банк дээрээ ХХБ-ны 8 сая ам.долларыг байршуулж байна” гэж мэдээлсэн.

Би үүнээс сар орчмын өмнө чуулганы хуралдаан дээр “Л.Болд гишүүн хувийн асуудлаар хандаад байгаа асуудал байна уу” гэж ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг ярьж байлаа. Яагаад гэвэл намайг ЗГХЭГ-ын дарга байх үед “Богд банк дээрээ 150 сая ам.долларын бонд гаргах зориулалтаар байршуулах асуудлыг Засгийн газар дээрээ дэмжээд өгөөч” гэж хэд хэдэн удаагийн уулзалт хийж байсан юм. Л.Болд гишүүний энэ санал дэмжигдээгүй. Тиймээс надад буруу зөрүү зүйл санаж явж магадгүй.

Харин би өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр дахин “Богд банк дээр 8 сая ам.доллар үнэн юм билээ” гэдгийг хэлсэн. Үүнийг хэлсний төлөө Л.Болд гишүүн над руу “Чиний цуст алуурчин гэдгийг нотолно” гэж орилсон. Надад тийм алхам байтугай бодол ч орж ирэхгүй. Хүн гүтгэх хуультай. Тиймээс би Л.Болд гишүүний Богд банкинд Хөгжлийн банкнаас мөнгө байршиж байгаа нь үнэн гэдгийг баримтаар нотолж байгаа. Богд банк хадгаламж авах эрхгүй аж. Тиймээс харилцах данс дээрээ байршуулж байгаа. Би Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн байгаа. Шүүх нотлох байх.

Өнөөдөр Монгол Улсыг шинэ өөрчлөн байгуулалтад уриалж байгаа энэ гишүүн их хэмжээний мөнгийг банкиндаа байршуулсан. Ийм хүн ард түмний талд дуугарч чадах уу хэмээн мэдээлэв.

Н.Энх

Shuud.mn


URL:

Нэр: Jarred Veile Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.