Ш.Абэ В.Путинтай уулзахаар ОХУ-ыг зорино

 5c4533ca00c5cЯпоны Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийхээр даваа гарагт тус улсыг зорино. Энэ тухай Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Японы Ерөнхий сайд хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах, тэр дундаа ОХУ-ын мэдэлд байгаа дөрвөн арлын маргааныг зохицуулах тухай асуудлаар хэлэлцэхэд гол анхаарлаа хандуулах ажээ.

Ш.Абэ ОХУ-д хоёр өдрийн айлчлал хийх бөгөөд мягмар гарагт В.Путинтай уулзах ажээ. Энэхүү уулзалт нь тэдний 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох юм. В.Путин болон Ш.Абэ нар хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард Аргентинд уулзсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ болон Японы Гадаад хэргийн сайд нар Москва хотноо уулзаж, хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх мягмар гарагт болно гэж мэдэгдсэн юм.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.