100 мянган Онцгой албан татварын тэмдэгт хилээр нэвтрүүлэхийг завджээ

OAT-2-720x500-600x417Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн Монгол Улсын иргэн Б нь энэ сарын 19-нд УАЗ-469 маркын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100 мянган ширхэг Онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Түүнийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн байна. Уг гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих