Дэлхийн цаг уурын дулаарал маш их аюул дагуулна

fe8293009e7ab10egreatОйрын хэдэн арван жилд дэлхий дээр цаг агаарын өөрчлөлтийн улмаас жил бүр 300 мянга орчим хүн таалал төгсөх аж.

Таван жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгэн урьдчилсан таамгийг гаргасан юм. Түүнд бичсэнээр бол цаг уурын өөрчлөлт 2030-2050 онуудад жилд нэмж 250 мянган хүнийг үхэлд хүргэх гэнэ.

Цаг уурын өөрчлөлт хүнсний хомсдолд хүргэж, сэтгэл хямралыг нэмэгдүүлж, халдварт өвчнүүдийг дэгдээнэ. Цаг уурын өөрчлөлтөөс болж хүмүүс газар нутгаасаа үй олноор дайжиж, хүмүүсийн ажлын бүтээмж буурна.

Хоол хүнсний үйлдвэрлэл буурснаар 2050 он гэхэд хагас сая хүн өлбөрч үхнэ. Мөн цаг уурын өөрчлөлт 2030 он гэхэд 100 гаруй сая хүнийг ядуурлын туйлд хүргэх аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих