АНУ болон БНАСАУ “нууцаар зөвлөлддөг” байжээ

712-15481338675c469dc8eec0fАНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ болон БНАСАУ-ын тагнуулын албаны ажилтнууд сүүлийн 10 жилийн турш “нууцаар зөвлөлдөж” байсан тухай “Wall Street Journal” сонинд АНУ-ын албаны хүмүүсийн мэдээллээс иш татан бичжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, “холбоо тогтоох нууц суваг” АНУ болон БНАСАУ-д байнгын харилцаа холбоо тогтоох боломж олгож, хоёр орны баривчлагдсан иргэдийг суллахад тусалсан бол энэ холбоо зарим талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын анхны уулзалтыг 2018 онд зохион байгуулахад ач тусаа өгчээ.
АНУ-ын төлөөлөгчид Пхеньянд хэд хэдэн удаа очсон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. 2012 онд ийм айлчлалыг тухайн үед ТТГ-ын даргын үүргийг гүйцэтгэж байсан Майкл Морелл хоёр ч удаа хийж байжээ. 2013-2015 онд ТТГ-ын орлогч даргын албыг хашиж байсан Эврил Хейнс Пхеньянд мөн нууцаар айлчилсан байна.
АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтыг Барак Обама Ерөнхийлөгчийн албыг хашиж байх сүүлийн жилүүдэд зогсоосон бөгөөд харин Майк Помпео 2017 оны нэгдүгээр сард ТТГ-ын даргаар томилогдсоныхоо дараа сэргээсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Сонинд онцлон тэмдэглэж буйгаар, Вашингтон “нууц зөвлөгөөн”-ийг эхэндээ “хоригдож буй америкчуудын асуудлыг” хэлэлцэхэд ашиглаж байсан боловч хожим нь тэдний зорилго “хямралыг зохицуулах” болжээ.  Үүнээс гадна, зөвлөгөөнийг “АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулсны хариуд хоёр орны харилцааг хэвийн болгоход бэлэн гэдгийг нотлон харуулах арга хэрэгслийн” хувиар харж байв. Зөвлөгөөний явцад талууд мөн АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байсан бөгөөд үр дүнд нь Майк Помпеогийн БНАСАУ-д хийсэн айлчлалыг зохион байгуулсан гэж “Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой Вашингтон хотноо уулзсан билээ. Уулзалтын дараа АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болно гэдгийг мэдэгдсэн юм. Хоёр орны удирдагчид Вьетнамд уулзаж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байгаа билээ.
Трамп болон Ким Жөн Уны анхны уулзалт 2018 оны зургадугаар сард Сингапурт болж, талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэвээр гэдгээ нотолсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Нэр: کادو تولد Огноо: 17 February 2019

Hello! I just wanted to ask if you ever have any trouble with hackers? My last blog (wordpress) was hacked and I ended up losing several weeks of hard work due to no data backup. Do you have any solutions to prevent hackers?
کادو تولد https://www.instagram.com/p/Bsdv8e7H4s8/

Нэр: Stonestreet Leather Огноо: 26 April 2019

Finding this site…

Wow, this article is nice and very informative.

Нэр: how to tell if mice are gone Огноо: 15 May 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: Tadeo & Silva Immigration Attorneys Огноо: 15 May 2019

Wonderful story …

Here are a couple of unrelated data, nevertheless really worth taking a your time to visit this website

Нэр: wordpress.com Огноо: 18 June 2019

Great websites from the internet…

Exceptionally well written! Let me suggest you few interesting websites …

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.