Хүүхэмсэг, трансвестит хөвгүүдээ голж, бага хүүдээ эрх мэдлээ өвлүүлжээ

Умард Солонгосын тэр­гүүн, Хөдөлмөрийн на­­мын дарга, армийн Ерөн­­хий командлагч Ким Чен Ун аль хэдийнэ ажилдаа орж, өчиг­дөр танкийн диви­зээ шал­гажээ. Энэ үеэр ажиг­лагд­сан нэг өөрчлөлт бол БНАСАУ-ын төрийн сонинууд анх удаа хүнсний хомсдол бай­гааг хү­лээн зөвшөөрсөн явдал.
Таалал төгссөн Ким Чен Ир бол удам зал­гасан анхны “ком­мунист хаан” байлаа.
Тэрээр 53 настайдаа төр засгийн эрх мэдлийг авахын өмнө энэ албан ту­шаалд хэ­дэн арван жилээр бэлт­гэгд­сэн. Гэтэл түү­ний бага хүү Ким Чен Ун 30 нас ч хүрээгүй байх­даа БНАСАУ-ын төрийн тэргүүнээр өргөмжлөгдөж, цө­мийн чемоданы түл­хүү­­рийг гар­дан авч байна.
II Кимийн үлдээсэн гол өв нь амьддаа бүтээж, туршсан цөмийн зэвсэг нь. Иймээс л дэлхийн их гүрнүүд Умард Солонгосын цөмийн зэвсэг буруу гарт орохоос эмээдэг. Ялангуяа нийслэл Пхенья­наас “гар сунгах зайд” оршдог ОХУ, Хятад, Япон зэрэг хөршүүд нь эрх мэд­лийн төлөө тэмцлийн үеэр Йон­бен дэх цөмийн реактор дэл­бэ­рэ­хийг хүсэхгүй нь ойл­гомжтой.
Харин Умард Солонгосын иргэдийн хувьд удирдагчид нь мөнх амьдардаг. Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сенийг нас ба­ра­хад гурван жил га­шуу­дал зар­лаж байсан. Тэр бүү хэл одоо ч гэсэн албан бичиг ба­римт дээр аль 1994 онд нас бар­­сан Ким Ир Сений гарын үс­­гийг тавьдаг гээд төсөөл дөө.
Зарим мэдээгээр Ким Чен Ирийг гурван удаа гэрлэсэн гэдэг бол өөр эх сурвалж түү­ний гурван хүүг нь нууц амрагууд нь төрүүлсэн хэ­мээжээ.
Ким Чен Ир амьддаа ууган хүүгээ бус багыгаа зал­гамж­лагч болгохоор шийд­­сэн нь учиртай. Том хүү нь хүүхэмсэг нэ­гэн бол дунд хүү нь транс­вестит гэнэ. Ий­мээс л тэр Умард Солон­го­сын тэргүүнээр бага хүүгээ өргөмжилсөн хэрэг.
Ууган хүү Ким Чен Нам одоо 40 нас хүрчээ. Түүний эх нь кино жүжигчин Сон Хэ Рим. Ким Чен Нам 1983-1985 онд Москвагийн тус­гай сургуульд франц хэл су­дал­жээ. Гэ­вч Нам хүү су­рахын оронд Москвагийн дис­ко хэсч, брейк бүжих бол­жээ. 2001 онд Ким Чен Нам хуурамч пас­­портаар Япон руу нэвтэрч, Дис­ней­ленд үзэхийг хүссэн байна. Үүнээс болоод эцэг Ким хи­­лэг­­нэж, түүний угсаа зал­­гамж­­­лах эрхийг хасчээ. Уг нь түү­нийг Умард Со­лон­го­сын КГБ дэмждэг бай­сан юм.
Ууган хүү Нам нуу­цаар эцэгтэйгээ салах ёс хийсэн талаар Японы “Ёмиу­ри Шимбун” сонин мэдээллээ. Ким Чен Нам Макаод сүү­лийн хэдэн жил амьдарч байгаа юм. Тэрбээр эцгээ нас барсан өдөр нь буюу 12 дугаар сарын 17-нд Пхеньянд ирж, хэд хо­ноод оршуулгад орол­цоо­гүй буцжээ.
Ким Чен Ирийн хоёр дахь хүү Ким Чен Чер одоо 30 нас­тай. Тэр бол Ким Чен Ирийн хамгийн хайртай ам­раг, бүжгэн жүжигчин Ко Ён Хигийн хүү. Японд төрсөн балет­чин бүсгүй хоёр хүү тө­рүүлжээ.
2004 онд Парист балет­чин амрагаа нас барахад “агуу жолоодогч” Ким сэтгэ­лээр их унаж гутарчээ. Чер яг охин шиг ааш­тай, амархан гомдож, уур­ладаг, уйламхай нэгэн гэнэ. Дун­д хүүгийнх нь эмэгтэйлэг дүр бай­­дал жолоодогчид таалагддаггүй. Гэтэл тэрбээр нэг удаа эм хүний хувцас өм­сөж байгаад эцэгтээ баригджээ. Трансвеститээр мэ­дээж агуу удирдагч өөрийгөө ор­лу­у­лах­гүй нь тодорхой. Уг нь дунд хүүг нь БНАСАУ-ын ар­мийн ге­не­ралууд дэмждэг байжээ. Тухайлбал 2003 онд армийнхан Ким Чен Черийн эхэд үнэнчээ баталсан байна. Том хотуудад Ким Чен Ирийн нууц амраг бүсгүйд зо­риулж, “Манай эрхэм жо­лоо­догчийг хамгаас илүү хайрладаг хүндэт эх” гэсэн самбар лоозон хадаж байлаа. Ким Чен Ирийн албан ёсны эх­нэр нь амьд байхад шүү.
Бага хүү 28 настай Ким Чен Уны эх нь Ко Ён Хи. Ун хүү эцгээ юм бүхэнд дуу­рай­даг байв. Түүнч­лэн Ким Чен Ун эцгийнхээ үдэш­лэгт орол­цож, балетын бүжигч­дийг америк хөгж­мийн аянд шал­дан бү­жихийг харж зу­гаацдаг гэ­нэ. Намын ап­па­рат тэр чи­гээ­рээ түүний талд зогсдог гэнэ. “Daily NK” со­­нинд мэдээлснээр Ким Чен Ун 2010 онд Хамгсн-Пут­ко му­­жийн Чхон­жин хо­тын ор­­шин суугч бүс­гүйтэй гэр­лэ­­жээ. Тэрбээр ах Ким Чен Чер, эгч Ким Ё Жон­той цуг Швейцарьд сур­сан бай­на. Одоо түүний төр­сөн өдөр нэг­­дү­гээр сарын найм­­­ныг үн­дэс­ний баяр бол­го­­сон бай­на.
Ким Чен Ирийн оршуул­гыг дэл­хий даяар шууд дам­жуулж, цэрэг зэвсгийн хүчээ гайхууллаа. Нэг км урт оршуулгын цуваа Пхеньян хотын гол гудамжуудаар 40 км явсан байна. Ким Чен Ирийг Пхеньяны мавзолейд эцэг Ким Ир Сены дэргэд оршуулсан ба хувцас, аж­лын ширээ, авто машин, хуягт вагоныг нь мөн үзмэр бол­гох аж. Түүний шарилыг зан­дан­шуулахаар Лениний ша­­рилыг арчилдаг ОХУ-ын В.Козель­цев тэргүүтэй мэр­­гэ­жилт­нүүдийг урь­сан байна.
2012 онд анхны бөгөөд мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сений 100 жилийн ой бо­­лох юм. Үүнтэй хол­бог­дуу­­лан БНАСАУ тун­хаг гар­гаж, “Хэрэв дайс­нууд тү­рэм­гийлэл үйлдвэл Сөүл дэх Өмнөд Солонгосын Ерөн­хий­лөгчийн оффисийг галан далай болгон ху­виргаж, эх орноо нэгтгэх түү­хэн ажлыг дуусгана” гэ­жээ.
Өчиг­дөр Өмнөд Солон­го­сын Ерөнхийлөгч Ли Мён Бак, “Со­лонгосын хойг эргэл­тийн үедээ ирлээ. Умард Со­лон­гос чин сэтгэ­лээ­сээ ханд­вал Сөүл, Пхеньяны ха­рил­­цаанд шинэ эрин эхлэх бо­ломж­той. Бид цөмийн асууд­лаар хэлэлцээр хийхэд бэ­лэн. Харин тэд өдөөн хат­гал­га хийвэл хатуу хариу барина” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих