Улсын гуравдугаар төв эмнэлэг 6279 хүнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж үзүүлжээ

101

Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн хугацаанд 6279 хүнд тус бүр 11.7 сая төгрөгийн өртөг бүхий мэс заслын тусламж үзүүлсэн хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Өндөр өртөгтэй 18 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэдэг эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг бөгөөд уг тусламж үйлчилгээг улсын хэмжээнд найман эмнэлэг үзүүлж байна.

Улсын хэмжээнд гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг энэ эмнэлэг өндөр өртөгтэй 14 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, нийт санхүүжилтийн 35 хувийг зарцуулжээ. Инфографикаас тус эмнэлэгт хийж буй мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өртөг зардлаар нь ангилсныг харах боломжтой.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 6279 хүнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж үзүүлжээ undefined
Эх сурвалж: Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар


URL:

Сэтгэгдэл бичих