Гитлер яагаад Еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ?

137

“Холокост” хэмээх нэр томъёог сонсож байгаагүй хүн бараг үгүй биз ээ. Энэ бол еврейчүүдийг үй олноор нь устгах геноцид буюу дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн аймшигтай үйл явдал байсан юм. Тэгвэл үүний цаад шалтгаан юу байв?

Түүхчид Гитлерийг еврейчүүдийг үзэн яддаг байсан хоёр шалтгааныг нэрлэдэг. Магадгүй тэрбээр хүмүүсийг зүгээр л үзэн яддаг байсан байж мэднэ. Найз нөхдийнх нь хэлснээр ч Адольф багадаа түргэн тэсэрсэн ууртай, ямар ч шалтгаангүйгээр хэрүүл уруул, зодоон цохионд оролцдог байсан гэжээ. Мөн магадгүй Гитлерийн номондоо өгүүлсэн санал ч еврейчүүдийг хоморголон устгах зорилго нь байсан байж болзошгүй. Тэгвэл фюрер “Миний тэмцэл” номондоо еврейчүүдийг үзэн ядах ямар шалтгаануудыг дурдсан бэ?

1) Бохир заваан, эмх цэгцгүй, арчаагүй. Гитлер хар багаасаа л нямбай, цэвэрч нэгэн байсан бөгөөд өөрийнх нь үнэлэмжид нийцээгүй бүхэнд цухалддаг байжээ.

2) Ёс суртахууны бохирдолтой. Гитлер еврейчүүдийг судалж үзээд тэд нийгмийн янз бүрийн давхарга дахь бүхий л муу муухай зүйлд хутгалдан орсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.

3) Өвчин тараадаг. Цэвэрч бус, бохир заваан болохоор тэд өвдөх магадлал өндөр. Харин цэвэр аричуудад халдвар хэрэггүй.

4) Маш ухаантай ард түмэн. Еврейчүүдийн соргог, нарийн ухаан Гитлерийн үзэн ядах, бахархах сэтгэлийг зэрэг төрүүлж байжээ.

Эх сурвалж: zen.yandex.ru


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих