Ахмадууд хоёрдугаар сарын 1-нээс нэмэгдсэн тэтгэвэрээ авна

16Засгийн газраас ирэх хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмж байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгож буй болон цэргийн тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор болжээ.

Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 270 мянган төгрөг болон шинэчлэн тогтоож, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна.

 Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 24-30 мянган төгрөгөөр нэмнэ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлээд байгаа талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдлээ.

Тодруулга: Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган хүн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ. Нийгмийн даатгалын байгууллага сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.