Прокуророос Жастын Ш.Батхүүг Г.Алтан, Э.Сүрэн нартай хуйвалдсан гэж үзжээ

jftНийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 201301000330 дугаартай “Яллагдагч Жаст групп ХХК ийн захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нэр бүхий албан тушаалтануудтай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт банк Пи Эл Ситэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан.  Стандарт банк Пи Эл Си нь Олон улсын Арбитрын шүүхэд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүдээр нийт 92,685,803.16 ам доллар буюу 215,388,407,342.54 / хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учирсан.

Мөн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж эх үүсвэрээ болгосон” гэх хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих