Гадаад хэлний сургалтын төвийн багш хар тамхи оруулж иржээ

8f46f183d5870627greatЦагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр /2019.01.28/ гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан.

Тодруулбал Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулжээ.
Дашрамд дурдахад шинэ он гарснаас хойш Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирснийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр илрүүлэн таслан зогсоож дайчлан баривчилсан билээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: зочин Огноо: 29 January 2019

Цаазаар ав манай нутагт негирийн хууль үйлчилэхгүй

Нэр: зочин Огноо: 31 January 2019

Элбэгдорж нөгөө Жастин Капла шиг зүгээр тавиад туучих байлгүй дээ хөө манай прокурорнхон аан хар тамхи оруулсан биздээ за тэгвэл наад хогоо аваад зайл гээд явуулчих байлгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.