Аймаг, орон нутгийг чиглэх зорчигчдын урсгал нэмэгдэж байна

5c4fa8fda2faa

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоорнийслэлУлаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорих хот хоорондын зорчигч тээврийн ачаалал нэмэгджээ.

Үүнтэй холбоотойорон нутгийн замд тавиххяналт шалгалтыг өндөржүүлээд байна. Түүнчлэн ойрын өдрүүдэд дулаан байснаа эргээд хүйтэрч байгаа учир холын замдтехнкийн бүрэн байдлыг хангаж, дулаан хувцаслажбэлтгэлтэй гарахыг сануулж байна. Авто тээврийн Үндэсний төвийн мэргэжилтэн Н.Түмэнбаяр, “Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун зүгийн аймгуудаар ширүүн салхитай, цасан болон шороон шуургатай байгаа учир тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй байна. Увс аймагт хүйтний эрч чангарч байна. Тэндээс нааш нийтийн тээврийн хэрэгсэл гараагүй байна. Өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн чиглэлд таван тээврийн хэрэгсэл буюу нийтийн зорчигч тээврийн автобусууд гарсан. Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт 40 гаруй нийтийн тээврий автобус явж байна. Улаанбаатар хотоос урсгал нэмэгдэж, аймгуудаас нааш ирэх зорчигчид цөөн байна. Увс аймгаас таван автобус гарахад гурав нь хоосон явж байна.

Авто тээврийн Үндэсний төвөөс500 км-ээс дээш хол явж байгаа нийтийн тээвэрт ээлжийн жолоочтой байх ёстой гэдгийг шаардаж байгаа. Нэмж явж байгаа автобусуудыг хянаж шалгаж байна.(Энэ дашрамд дурдахад Дорноговь аймгийн Замын-Үүдэд осолдсон автобус нэмэлтээр явж байжээ). Энд манай тээврийн зохицуулагч, байцаагч нар давхар шалган ажиллаж байна. Төв аймгийн Лүн, Ховд аймгийн Махан суманд хяналт шалгалтын пост гаргаж ажиллаж байна” гэв.

montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих