Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл өндөр байна

712-1548725288zoonotic-n68a48c2qx3p74r2cj69tgq1tae7u989k4bxh47lrc2019 оны 01-р сарын 22-24-ний өдрүүдэд Хөх хотод “Монгол-БНХАУ-ын хил дагуу 2018 онд хийсэн хамтарсан тандалт судалгааны үр дүн, тарваган тахал өвчний хил дамнан халдварлах эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хамтарсан уулзалтад Хөх хотын гаалийн газар, ЗӨСҮТ болон ЗӨСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын хүрээнд 2018 онд хоёр улсын хил орчимд хийсэн хамтарсан тандалт судалгааны дүн, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэний зэрэгцээ Замын-Үүд, Эрээний боомт орчмын хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдлын талаар онцгойлон хэлэлцэж хамтран эрсдэлийн үнэлгээ хийж хил дамнасан халдвар гарах эрсдэл өндөр байгааг тогтоон хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр боллоо.
Тухайлбал:
- 2019 онд хоёр тал хамтран Замын-Үүд, Эрээний боомтын дагуу хилийн зурваст гүнзгийрүүлсэн тандалт судалгааг 5,9 саруудад хийх;
-  6 дугаар сард тус боомтуудад тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчлөлүүд,хил дамнан халдварлах зоонозын гаралтай өвчөлүүдээс урдчилан сэргийлэх талаар  хамтарсан дадлага сургууль хийх;
- Хоёр улсын хил дагуу тарваган тахлын голомт идэвхижиж буйтой холбогдуулан  Бичигт, Сүмбэр боомтын дагуу хамтарсан тандалт судалгааг хийх;
- Мөн Шинжаан уйгарын өөртөө засах оронтой хиллэж  буй хэсэгт орших  боомтын дагуу тандалт судалгаа хийх асуудлыг судалж шийдвэр гаргах;
-  Бүс ба зам хөтөлбөрийн хүрээнд эмч мэргэжилнүүдийг сургах, харилцан солилцож ажилах;
-  Монгол-Хятадын хамтарсан вируслогийн лабораторийн барилга байгууламж, бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлэх;
- Замын-Үүд, Эрээний боомтыг дэлхийн хуурай замын анхны жишиг эрүүл боомт болгох ажлыг хоёр тал хамтран эхлүүлэх;
- 2019 оны 10 дугаар сард хамтарсан тандалт судал;гааны дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх зэрэг олон ажлуудыг хийхээр тохиролцлоо.
sonin.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих