Орхон аймгийн Жаргалант сумын замд ослын улмаас 10 сартай хүүхэд амиа алджээ

DCIM100MEDIADJI_0008.JPG

2019 оны нэгдүгээр сарын 29 буюу өчигдөр 10:00 цагийн орчимд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Хуурай ам” гэх газар асфальтан замд H.Sonata-6 маркийн автомашин Daewoo маркийн автобустай мөргөлдсөний улмаас Sonata-6 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 10 сартай хүүхдийн амь нас хохирч, 5 настай М болон 23-28 насны нийт 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэх, мөн баяр амралтын өдрүүдэд иргэд гэр бүлийн хамт золгуутаар орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй, буруу тээвэрлэснээс шалтгаалж хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэргүүд өмнө жилүүдэд гарч байсныг бид санах хэрэгтэй.

Иймд бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэж байгаа л бол хэзээ ч, хаана ч хамаагүй хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл хэрэглэж тээвэрлэхийг ТЦА-наас анхаарууллаа.

URL:

Сэтгэгдэл бичих