О.Баасанхүү: УИХ-ын даргад яригдаж буй эдгээр нөхдүүд таалагдахгүй байна

31

УИХ-ын дарга М.Энхболдыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс УИХ-ын дараагийн даргыг яаралтай тодруулж албан тушаалд нь томилох шаардлага эрх баригч МАН-д үүсээд байгаа юм.

Тэгвэл УИХ-ын дараагийн даргад хэн хэн өрсөлдөх талаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдах гэж байна. Тэгвэл УИХ-ын дараагийн даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарын нэр яригдаж байгаа бололтой. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ, Надад энэ нөхдүүдийн хэн нь ч таалагдахгүй байгаа гэсэн бол С.Эрдэнэ гишүүн, энэ 74 дотор УИХ-ыг даргалах чадвартай нэг ч хүн байхгүй. Гэвч МАН олонх учраас нэгнийгээ сонгох л байлгүй гэсэн юм. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр УИХ-ын дараагийн даргад хэнийг дэмжихээ тодорхой болгочихоод пүрэв гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.