Петро Порошенко Украйн улсыг Европын холбоонд элсүүлнэ гэв

37

Петро Порошенко дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн зарлах үеэр Украин улсыг Европын холбоонд элсүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Сонгууль ирэх 4 дүгээр сард болох юм.

Петро Порошенко хэрэв сонгуульд ялалт байгуулж дахин ерөнхийлөгчөөр улиран суувал Украиныг Европын холбоонд элсүүлэх нь гол зорилгуудынх нь нэг байх болно хэмээн дэмжигчиддээ хандан хэлсэн байна. Тэрээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой болбол Украин улс Европын холбоонд элсэх хүсэлтээ 2024 онд гаргана.

Энэ жил 53 настай чихрийн үйлдвэрийн эзэн, Украины хамгийн баян хүмүүсийн нэг Петро Порошенко Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг хүчээр буулгасан бүх нийтийн эсэргүүцлийн дараа 2014 онд Украины 5 дахь ерөнхийлөгч болсон. Тэр цаг үеэс хойш авилгын эсрэг тэмцэж, 10 мянган хүний амь насыг авсан Зүүн Украины мөргөлдөөнийг зогсоож чадаагүйгээсээ болж түүний нэр хүнд дэмжлэг буураад байна.

Гэхдээ тэрээр хөрөнгө оруулагчдын хувьд түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөх сөрөг хүчний улс төрч ерөнхий сайд асан Юлия Темошенко, улс төрийн шинэ тоглогч кино жүжигчин Владимр Зеленский нараас илүү тааварлах боломжтой хүн байж мэдэх юм хэмээн ажиглагчид үзэж байна. Харин сонгуульд ялалт байгуулах магадлалтай улс төрийн рейтинг нэр хүнд сайтай байгаа Юлия Темошенкогийн хувьд өрхийн хэрэглээний хийн түлшний үнийг бууруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих