Энэ онд 2 цэцэрлэг ашиглалтад орно

50929560_2088569631263772_8147499780226940928_nНҮБ-ын Хүүхдийн Сангийн  ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ хөтөлбөр Баянзүрх дүүрэгт 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. 5 жилийн хугацаанд үргэлжлэх уг хөтөлбөр нь боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд олгох, чанартай сургалтын орчинг бий болгох, эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилготой билээ.

            Иймд өнөөдөр дүүргийн Засаг дарга Т.Баясах болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурийн төлөөлөгч Алекс Хайкенс нар ‘’Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ зорилтын хүрээнд 2019-2020 онд Баянзүрх дүүрэгт хэрэгжих үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

             Дашрамд мэдээлэхэд Улаанбаатар хотын 10 хүүхэд тутмын нэг нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Дүүргийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 74,4 хувь нь хамрагдсан бол Ерөнхий боловсролын сургуульд 99,8 хувьтай хамрагдаад байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн удирдлагууд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дүүргийн 9,17 дугаар хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажлыг амжилттай дуусгаж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулж ажиллахаа илэрхийллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих