ШУТИС-ын оюутан авлигын эсрэг илтгэлийн уралдаанд түрүүлэв

Авлигатай тэмцэх газар МУИС, МУБИС, ЭМШУИС, ШУТИС, ДХИС  болон СЭЗДС-ийн Оюутны холбоотой хамтран “Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Хоёр үе шаттайгаар зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлийн шатанд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн оюутан Б.Жавхланбаяр “Залуусын асуудал ба авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” сэдэвт илтгэлээрээ шалгарч, тэргүүн байрын шагнал болох зөөврийн компьютерээр шагнуулав.

Харин хоёрдугаар байрыг “Оролцооны гэрээ авлигаас урьдчилан сэргийлэх арга зам болох нь” сэдэвт илтгэлээрээ оролцсон “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн оюутан Д.Очирдорж эзэлж, нэг жилийн  сургалтын төлбөр гардсан байна.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих