НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

8S5bnx8gzTBZ0ElDGdOvМонгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Налайх дүүргийн удирдлага ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Тус дүүрэгт 3000 гаруй өндөр настан аж төрж буй. Дүүргийн удирдлагын зүгээс ахмадуудад зориулсан үйлчилгээгээ сайжруулж, тэдэнд чиглэсэн арга хэмжээ нэлээд хэрэгжүүлж буй. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд Ахмадын сувиллын ашиглаагүй удсан барилгыг засаж, тохижуулан өндөр настуудаа ээлжээр амраажээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ–ын дарга  С.Амарсайхан оролцсон юм.

Тэрбээр “Налайх дүүргийн ахмадууд, азай буурлууддаа “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн Сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Дүүргийн удирдлага ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, санал бодлыг сонсох боломж олддогт хувьдаа талархаж, олзуурхаж явдаг юм. Өнгөрч буй жилд Та бүхний ажил, амьдрал амжилт бүтээлээр дүүрэн байж, хөгжсөн сайхан жил байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ улирч буй он Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, тэр дундаа олон нийтийн аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, ажлын байрыг бий болгоход анхаарсан жил байлаа. Энэ онд дээрхийн адил олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Налайх жишиг дүүрэг болж хөгжих ёстой. Бидэнд хийх ажил их байна. Төлөвлөснөө биелүүлэх боломж, чадвар бидэнд бий. Ирж буй Шороон гахай жил Улс орноо, нийслэл хотоо, Налайх дүүргээ улам сайхан хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх он байх болтугай гэж ерөөе. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих