MNTM ШОУНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ Э.ОЮУНБИЛЭГТ “ХАУС, АВЧ ӨГЬЕ”, “ЧИ ИНГЭЖ АМЬДРАХ ЁСГҮЙ”, “САЙХАН АМЬДРУУЛААД ӨГЬЕ” ГЭСЭН САНАЛУУД ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСЭЭС ИРДЭГ…

xGEPPsoyunaa1‘Мongolia’s next top model’ шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг гэр хорооллоос гаралтай модель Э.Оюунбилэг эелдэг зөөлөн аашаараа оролцогчдодоо хүндлэгдэж ирсэн билээ. Гэр хороололд амьдардаг гэдгээсээ хэзээ ч ичиж эмээхгүй шулуухан хэлчихдэг түүнд “хаус, авч өгье”, “чи ингэж амьдрах ёсгүй”, “сайхан амьдруулаад өгье” гэсэн саналууд олны танил хүмүүсээс ирдэг. Тийм саналыг хэзээ ч хүлээж авахгүй эрүүл саруул, гар хөлтэй байж өөрийн хөдөлмөрөөрөө амьдралаа босгоно гэх хатуу байр суурьтай бүсгүй юм.

 

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би найз залуутай.Одоохондоо энэ талаар их яримааргүй байна. Нууц хэвээр үлдэг. Би өөрөө олон хүний хараанд байх дургүй” хэмээн дурдаж байсан бол саяхнаас найз залуутайгаа авхуулсан зургаа олон нийтэд дэлгэснээр залуусыг шүүрсийг алдуулах шиг болжээ. Ойр тойрных нь найз нөхөд нь тэднийг яг сайхан тохирсон хосууд гэж найз нөхөд нь дэмждэг аж. Түүний найз залууг Т.Түвшинтөр гэдэг бөгөөд “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч юм. Тэд үерхэж эхлээд арван нэгэн сарыг ардаа үджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих