МАН-ын удирдах зөвлөл хуралдана

75

УИХ-ын даргыг мягмар гарагт чөлөөлсөн. Иймээс дараагийн УИХ-ын даргаар хэнийг томилох асуудлаар МАН-ынхан байр сууриа нэгтгэж байна. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдахаар тов гаргасан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон юм. Тэгвэл өнөөдөр Удирдах зөвлөлийг хуралдуулах товыг дахин зарлажээ.

Эх сурвалжуудын бичиж байгаагаар УИХ-ын даргад  Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын нэрс яригдаж байгаа аж.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих