Хонины түүхий шагайн яс сэвхийг арилгадаг

Хонь гэгч амьтан маш олон талын ач тустай юм. Хонины шинэ махаар хийсэн шөл ядаргааг тайлж нярайлсан эхийн биеийг тэнхэрүүлдэг. Тэгвэл бас хонины түүхий шагайгаар нүүрний сэвхийг арилгаж болдог байна.

Түүхий шагайг өөрт зориулан сайн цэвэрлээд нүүрний сэвхтэй хэсгийг үрэх хэрэгтэй. Үүнээс гадна ямааны түүхий сүүгээр түрхлэг хий. Cap гаруйн дараа та өөрийнхөө санааг мөнхөд зовоож байсан сэвхнээс ангижрах болно.

Лууль үсний хагийг арилгана
Бүтэн навчит луулийг түүж хатаагаад ууранд нүдэж нунтаглан үхрийн өөхний хайлуулсан тостой холино. Үүнийгээ өдөрт нэг удаа толгойдоо буюу үсний угт нялж, алчуураар битүү боож, өнжөөд толгойгоо бүлээн усаар бага зэрэг савандаж угаах нь хаг хогжрууг арилгадаг. Энэ нь таны олон янзын шампунь хольж сольж хэрэглэхээс илүү үр нөлөөтэй.

Лийрийг түлэнхийд хэрэглэдэг
Жимс жимсгэнэ нь хүнс тэр дундаа гоо сайхны чухал хэрэглээ юм. Үүнээс гадна элдэв өвчнийг ч анагаахад хэрэглэдэг. Уншигчдадаа зөвлөхөд алим лийрийг хальслаад нүдэж нунтагласны дараа түлэгдсэн газраа шавж бооно. Энэ нь түлэгдлээс үүссэн халууныг татаж, xopыг арилган зовиурыг зогсоодог.

Жимс ба гоо сайхан
Алим, лийр, хан боргоцой, нимбэг, жүрж, гадил гээд олон төрлийн жимсийг идэхээс гадна гоо сайхандаа ашиглаж янз бүрийн түрхлэг тос хийвэл үр дүнтэй бөгөөд эдийн засаг хувьд хямд тусна

Амтат гуа: залуужуулна, энэ жимс арьсандч үсэндч сайнаар нөлөөлж чадна. А,С витамин ихтэй энэ жимс эсийн солилцоог сайжруулж, элдэв нян бактерийн эсрэг сайн тэмцдэг. Арьсан дахь нүхжилтйг багасгаж, арьсанд чийгшилт өгч чадна. Амтат гуаны шүүсээр үс болон нүүрэндээ 20 минутын иллэг хийвэл гайхалтай үр дүн мэдрэх болно.

Эх сурвалж: “Завхан”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.