Өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

ead099_50650234_2284466081790699_255184210581520384_n_x974Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 2-н буюу өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Үүнд: 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл орно.

Харин маргааш СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм.

Дээрх дугаарын хязгаарлалт нь 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

Өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно undefined

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.


URL:

Сэтгэгдэл бичих