Олон улсын хэмээх “АХАДСАН” ГУНШИНТАЙ НАРАНТУУЛ ЗАХ

Дэнжийн мянгын дэнжийг хотойтол “наймаалцдаг” байсан цаг хэдийнээ ард өнгөрч Нарантуул зах бууриа сэлгээд өдгөө арав гаруй жилийг үдсэн байна. Идэр ес тачигнасан энэ өдөр туулын хөвөөний жаварт хацраа хайруулах шахам явж Нарантуул Олон улсын худалдааны төвийн нэг өдрийн амьдралыг сонины хуудаснаа буулгалаа. Нүүгээд бас нэрээ сольж, олон улсын хэмээх ахадсан гэхээр статустай болсон тус зах өмнөхөөсөө дээрдсэн юм огт алга. Зун нь гандаж өвөл нь хөлддөг урьдны “хар зах” хэвээр л угтлаа. Арав гаруй жилийн өмнө одоогийн УИХ-ын эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу 50 сая төгрөгөөр энэхүү захыг хүүхдүүдийнхээ нэрийг бэлэгдэл болгон “Нарантуул” хэмээн босгосон түүхтэй.

Нарантуул олон улсын худалдааны төвд байхгүй юм гэж үгүй. Нохойн битүү туурай, ногоон хурганы арьс, найрка, водка, эм тан, эмс хүүхэн, нохой гахай бүгд бий. Ёстой л нөгөө дүүрэг хороо болгонд нээгээд байгаа “Нэг цэгийн мянган үйлчилгээ” энд цогцолно. Харин эдийн засаг хямарсан ч “Нарантуул”-ын ашиг орлого өссөөр. Хямрал зах хоёр урвуу порпорцианаль хамааралтай бололтой. Тус захад 100 мянга гаруй хүн өвөл зунгүй лангуу түрээслэн ажилладаг.

Харин цагаан сар, шинэ жил, Улсын баяр наадам, хичээлийн шинэ жилийн өмнө энэ тоо нэг дахин ихэсч, өдөрт хоёр зуун мянган хүн үйлчлүүлдэг гэсэн баримжаа тоо байдаг юм билээ. Худалдан авагч нэмэгдэхийн хэрээр залилан, хулгай, танхай, дээрмийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг гэнэ.

narantuul“Нарантуул” найрканы эх орон. Үйлдвэрлэгч, хэрэглэгч аль аль нь цэцэглэн хөгжсөн. Мөн түүнээс гадна захын эргэн тойронд байдаг гэр хорооллын айлууд нь Нарантуул захын агуулахын үүргийг гүйцэтгэдэг. Захынхны хийх ёстой тээш хадгалах агуулахыг хашаандаа ажиллуулсан айлуудыг буруутгах юун. Бараа агуулах сав нэмж барих талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар байцаагчаас нь тодруулахад “байгаа зай талбайдаа хангалттай тээш агуулах сав тавьсан байгаа” гэлээ. Гэвч түүний ярьсанчлан агуулах хангалттай биш байгаа нь хойд талынх нь хоёр, гурван гудамжны айлуудын хашаанд тавьсан контейнеруудыг харахад тодорхой байв. Монгол Улсын хамгийн том худалдааны төвийн агуулах савны жишиг ийм байхад бусад худалдааны төвүүдийн аюулгүй байдал нягтралшлийн талаар яриад ч хэрэггүй биз ээ.

Нарантуул зах албан бус зорчигч тээврийн газар. Холыг зорих унаа олдохгүйн зовлон байхгүй. Хаа явахаа зарлаад хоолой мэдэн хашгична. Тэр “их найрал” дундаас арайхийж нэг юм очих газрынхаа унаанд чихэлдсэн юм сууцгаана даа. Өвөл хүн бүр зузаан хувцастай болохоор багтагталцаж ядна. За энэ ч яахав. Энд жендерийн тэгш бус байдал жинхэнэ ноёлсон орчин. Худалдаа эрхлэгчдийн 80 гаруй хувь нь дан хүүхнүүд. Монгол эмэгтэйчүүд мөн ч мундаг юм аа. Төр барилцахаас бусдыг нь бол төвөггүйхэн хийчихдэг чадалтай, ажилсаг, зоригтой, тэвчээртэй улсууд. Гайхмаар, бахархмаар бас өрөвдмөөр. Нэг хэсэг нийгмийн өөрчлөлтийг дагаж манай хүүхнүүд гахай үүрч ганзагын наймаанд гарсан. Тэд бүгд энэ захын жижиглэнгийн худалдаа эрхлэгчид. Харин тэдний хөдөлмөрийн нөхцөл “Хөгжингүй орны фермерийн аж ахуйн орчноос ч дор” гэсэн дүгнэлт гарсан ортой. Харин “Нарантуул” захын зүүн талын автомашины зогсоол буюу “Нүхэн гарц” хавиар элдэв зүйлс зардаг багаахан зах байдаг. Эдгээр хүмүүс элдэв зүйлс зарах өвшөөрөлгүй. Учир нь уранхай өрөөсөн гутал, тахир хадаас, ганц ширхэг батарей, ханын эвдэрхий цаг ч байх шиг. Архичид тэнэмлүүд хоолоо идэж, архиа ууж, нэг нэгэндээ агсардаг талбай бололтой. Гурав дөрвөн настай болов уу гэмээр хүүхэд тэвэрсэн халамцуу эмэгтэй “Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад” гээд дуулж байх юм. Яалт ч үгүй энд “гуниггүй ядуус” цуглаад зиндаа зиндаагаар хооллож ундалдаг гэнэ.

Чингэлтэй дүүргийн дугаар хорооны иргэн түрээслэгч Э.ЖАРГАЛ: ХОНОГИЙНХОО ХООЛЫГ Л ЗАЛГУУЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ

-Сайн байна уу. Орлого хэр байна?

-Сайн. Өө орлого муу байна. Баярын дараа зах хүнгүй болчихдог юм. Дээрээс нь гадаа хүйтэн болохоор жимс хөлдөх гээд худалдахад хэцүү шүү дээ.

-Та зах дээр хэдэн жил худалдаа хийж байна?

-Анх нээгдсэн цагаас хойш л зогсч байна. Амьдрал дээрдсэн юм алга. Хоногийнхоо хоолыг л залгуулж байх шив дээ.

-Түрээс хэдийг төлдөг вэ?

-Өвөлдөө 7500, дулаарахаар 13500 төгрөг төлдөг.

-Өвлийн хүйтэнд гадаа зогсох ч мөн чанга даа?

-Хэлээд яахав. Тэглээ гээд ямар гэртээ ажилгүй суултай биш. Орчин нөхцлийг сайжруулах талаар захын зүгээс хийсэн юм алга байна.

-Та ханиад хүрчихсэн юм уу?

-Аан жаахан ханиад хүрчихсэн байгаа юм аа. Ханиад ч гайгүй байна аа. Олон жил зогсоод өвчний үүр л болж байна. Бөөр, нуруу, ус мөч гээд өвдөхгүй юмгүй. Уг нь захын зүгээс эмчийн үзлэгт хамруулдаг л даа. Үр дүнг нь үзэхгүй л байна.

Мөн гутлын лангуу түрээслэгч С.ТУЛГАТАЙ уулзлаа.

-Орлого хэр байна?

-Өө гайгүй ээ. Ямар бараа зарж байгаагаасаа шалтгаалаад янз янз байдаг юм.

-Танаас хөдөөний хүмүүс ихэвчлэн гутал авч байгаа харагдана?

-Тийм ээ. Өвлийн түрийтэй гутал болохоор хөдөөнийнхөн илүү авдаг юм. Бас хотынхон, жолооч нар их энэ гутлуудыг авдаг юм.

- Ямар үнэтэй байна?

-80000-250000 төгрөгийн хооронд үнэтэй байна.

-Та нарын ажлын нөхцөл хүнд юм аа. Ялангуяа өвөл их хүйтэн байна шүү дээ?

-Тийм ээ. Эрчүүд бид ч яахав хааяа нэг зуу татаад. Хүүхнүүд л жаахан хүнд шүү дээ. Гэхдээ яахав дээ. Бид төрөөс юм нэхэхгүй амьдралаа өөрсдөө болгож байгаа улс.

-Захын зүгээс та бүхний нийгмийн асуудлыг хэр анхаарч байна?

-За даа нэг их анхаараад байгаа юм ч алга даа. Дулаарчих юм бол арай өөр л дөө. Ядаж л тааваараа зогсоно. Гадаа хүйтэн болохоор халшрах үе ч гарна шүү дээ.

-Нарантуул зах дээр худалдаа хийгээд хэр удаж байна. Амьдрал мэдээж дээшилсэн биз дээ?

-Анх нээгдсэн цагаас нь эхэлж гутал зарсан. Мэдээж олон жил гадаа гандаж байгаагийнх амьдралд нэмэр бололгүй яахав. Гэр хороололд амьдардаг байсан бол хоёр жилийн өмнөөс орон сууцанд орсон. Яахав болж л байна.

-Та зээл авсан уу. Борлуулалтын эргэлт хэр байдаг юм бэ?

-Зээлтэй. Энэ зах дээр зогсдог бараг бүх хүн “Хаан”, “Капитал”, “Хадгаламж” банкнуудаас зээлтэй байдаг юм. Бид ингэж л хэдэн “бор”-ыгоо эргэлдүүлнэ шүү дээ. Гутал харин жаахан унацтай байдаг юм. Бусад томоохон худалдааны төвийн худалдаачид “Нарантуул” захаас бараагаа татдаг учраас үнээ нэмдэг. Хамгийн хямд бараатай нь манай зах гэв. Энэ үгээрээ тэрээр өөрийгөө хальт рекламдаад авлаа.

Худалдаачид тэр хавиар эргэлдэх хулгайчдыг үзэхгүй. Харсан даруйдаа л бүгд шахуу зодож нүднэ. Учрыг нь мэдэхгүй гадны хүнд дэндүү харгис хэрцгий юм шиг санагдана. Нэг зодуулсан хулгайч тэр хавиар эргэлдээд байдаггүй гэнэ. Худалдаачид хулгайн гэмт хэрэг тун бага гардаг болсон талаар ярилаа. Тэгээд дээш заахыг нь үзвэл хэд хэдэн хяналтын камер эргэлдэж байх юм. Нэг үгээр хэлбэл хулгайч нарт “ажлаа” хийх боломж нь багасч, үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдсэн бололтой.

Цагдаагиин тасгийн дарга хошууч Б.ОЧИРДОРЖ -”Нарантуул” зах хяналтын камертай болжээ. Үр дүн ямар байна вэ?

-Камержуулснаас хойш хулгайн гэмт хэрэг багассан. Халаасны хулгайч нар иргэдийг хаалгаар орох, гарах үед нь шахаж гэмт хэрэг үйлддэг. Зах нээгдэх, хаагдах үеэр худалдаачдын авдартай бараа алдагдах явдал ч эрс багассан. Энэ жил зургаан хяналтын камер нэмж байрлуулаад Нийслэлийн цагдаагиин газрын шуурхай удирдлагын төвтэй холбосон. Ингэснээр Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төв “Нарантуул” захыг давхар хянаж байна гэсэн үг. Манай тасаг хэдэн жилийн өмнө цагаан хоолой бариад иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулдаг байлаа.

-Зах дээр хориотой эм тариа, буу сум, архины шошго, онцгой албан татварын хуурамч наалт, хулгайн эд зүйлс зарагдаад байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ талаар?

-Манай тасаг гэмт хэрэг, гэмт хэрэгтнийхээ араас хөөцөлдөх үндсэн ажлын хажуугаар гар дээрээс хоол унд зарах, эмийн бүтээгдэхүүн, элдэв хориотой бараа зардаг хүмүүстэй тэмцдэг. Хориотой бараа, хоол зардаг хүмүүс ихэвчлэн өндөр настай эмээ, өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Их хэцүү шүү дээ. Бүгдтэй нь ярьж хэлнэ. Зарим нэгд нь өөр төрлийн бараа заруулах ажил хүртэл олж өгнө. Бууны сумыг гэхэд л гэр бүлээрээ хийдэг хүмүүс байна. Ээжийг нь хөөгөөд явуулчихад хүү, охин хоёр нь ирээд зарна. Сум тогтмол зардаг 40-50 хүн байдаг. Одоо ихэнх нь өөр төрлийн наймаа хийдэг болсон. Аль болох л эвийг нь олохыг хичээдэг. Үнэхээр болохгүй байгаа ганц нэг хүнд албад нар иргэдийг хаалгаар орох, гарах үед нь шахаж гэмт хэрэг үйлддэг. Зах нээгдэх, хаагдах үеэр худалдаачдын авдартай бараа алдагдах явдал ч эрс багассан. Энэ жил зургаан хяналтын камер нэмж байрлуулаад Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвтэй холбосон. Ингэснээр Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төв “Нарантуул” захыг давхар хянаж байна гэсэн үг. Манай тасаг хэдэн жилийн өмнө цагаан хоолой бариад иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулдаг байлаа.

-Зах дээр хориотой эм тариа, буу сум, архины шошго, онцгой албан татварын хуурамч наалт, хулгайн эд зүйлс зарагдаад байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ талаар?

-Манай тасаг гэмт хэрэг, гэмт хэрэгтнийхээ араас хөөцөлдөх үндсэн ажлын хажуугаар гар дээрээс хоол унд зарах, эмийн бүтээгдэхүүн, элдэв хориотой бараа зардаг хүмүүстэй тэмцдэг. Хориотой бараа, хоол зардаг хүмүүс ихэвчлэн өндөр настай эмээ, өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Их хэцүү шүү дээ. Бүгдтэй нь ярьж хэлнэ. Зарим нэгд нь өөр төрлийн бараа заруулах ажил хүртэл олж өгнө. Бууны сумыг гэхэд л гэр бүлээрээ хийдэг хүмүүс байна. Ээжийг нь хөөгөөд явуулчихад хүү, охин хоёр нь ирээд зарна. Сум тогтмол зардаг 40-50 хүн байдаг. Одоо ихэнх нь өөр төрлийн наймаа хийдэг болсон. Аль болох л эвийг нь олохыг хичээдэг. Үнэхээр болохгүй байгаа ганц нэг хүнд албадлагын арга хэмжээ авсан. Бидний энэ ажилд “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг”-ийн олон нийтийн байцаагчид их нэмэр болдог. Тэдгээр байцаагчид дээрх хууль бус худалдаанд анхаарал тавьдаг юм. Дээр нь “Нарантуул” захын эрүүл ахуйн хоёр байцаагч, дүүргийн мэргэжлийн хяналтын алба хамтран ажилладаг даа.

-Танай тасагт хулгайч, архичид, залилагчдын бүхэл бүтэн зургийн цомог байна. Зургийн цомогт багтсан буруу гарын хүмүүсийг бүрмөсөн зайлуулж болдоггүй юм уу?

-Халаасны хулгайч нар захыг камержуулсны дараа нэг хэсэг үргээд алга болсон. Бүгдийг нь хөөгөөд явуулчихаар хаа хамаагүй газар яваад гэмт хэрэг хийх магадлал өндөртэй.

Гэхдээ бид энд хулгай хийлгээд, амьдруулаад байна гэж байхгүй. Хулгайч нар улсын наадмаар: Цагаан сараар, хичээлийн шинэ жил эхлэхээр, шинэ жилийн өмнө идэвхиждэг юм. Энэ жилийн улсын наадмын өмнө “Нарантуул” зах дээр хулгай харьцангуй бага гарлаа. Эргэн тойрон наадам, даншиг болж байгаа газар руу хулгайч нар явцгаачихдаг юм шиг байгаа юм. Сая Хөвсгөл аймгийн даншиг наадмаар их хулгай гарсан мэдээтэй байна лээ. Гэмт этгээдүүд хүн олон цугласан газар гэмт хэргээ үйлдэхээр нүүдэллэнэ дээ.

-Архичидтайгаа яаж тэмцэж байна вэ?

-Архичид, орон гэргүй иргэдийг татдаг хүчин зүйлс гэвэл “Нарантуул” захыг тойрсон түүхий эдийн цэгүүд байгаа юм. Тэрнээс гадна эргэн тойронд архины бөөний худалдааны төвүүд бий. Тэгээд өдөржингөө энэ хавиар архидаж, зодолдож, нутгийн хүн дайралдбал мөнгө төгрөг гуйж өнждөг юм.

Нийслэлд худалдааны төвүүд олон болоод худалдан авагчид цөөрөх төлөв ажиглагдаж өрсөлдөгчид бий болж байгаа гэсэн. Зах зээлийн жам. Энэ нь эргэн тойронд нь байгаа худалдааны төвүүд. Үүнд “Шөнийн зах”, “Сандэй” худалдааны төв зэрэг орно. Эдгээр газрууд нэлээд орлогоос нь булаацалддаг болсон. Гэхдээ л Нарантуулыг дартлаа өдий. Уг нь “Дүнжингарав” битүү зах баригдаж захынхныг хямрааж байлаа. Даанч өнөөх нь дутуу “төрөөд” “талийгаач” болсон.  Боссынхоо буянаар бараг зуун хувийн “А” үнэлгээтэй гардаг. Тиймээс юу ч хийж, яасан ч болдог, эрэлт ихтэй газар байж чаддаг.

О.УУГАНЖАРГАЛ

logo-ubtimes


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.