Өнөөдөр могой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 09. Сумъяа гариг. Билгийн тооллын 15. Өглөгт охин одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 08.37 цагт мандан 17.12 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба өр барагдуулахад сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад өлзийтэй сайн.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих