Оргосон цэрэг Орсуудад буудуулсан байж магадгүй гэж таалаглаж байна

876

Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байсан 19 настай цэрэг нэгдүгээр сарын 30-ны өдөр сумтай буугаа үүрэн оргосон талаар өмнө нь мэдээлсэн байгаа. Тэрээр хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байгаад харуулын байрлалыг орхин оргосон гэдэг.

Байлдагч оргох үедээ үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай авч яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй байсан бол түүнийг Тувагаас нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл гарлаа. Оргосон цэрэг Оросын хилээс буцаж орж ирж байгаад орос цэргүүдэд будуулан амиа алдсан байж болзошгүй гэдэг албан бус мэдээлэл байна. Мөн орос цэргүүдэд бүслэгдэхдээ амиа егүүтгэсэн байж болзошгүй гэсэн ч таамаг байна.
Харин холбогдох албаныхнаас тодруулахад олон улсын хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн дагуу шалгадаг учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Залуу байлдагч амиа алдсан шалтгааныг эхлээд ОХУ шалгах юм байна. Ингээд тухайн үеийн нөхцөл байдал илүү тодорхой болох байх. Тэр үед нь бид дахин мэдээллийг хүргэх болно.
эх сурвалж: updown.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.