Баярын өдрүүдээр ихэнхи нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

65

Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын  3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд буюу шинийн нэгэнд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд буюу шинийн хоёронд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 3,4-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 м/сек, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст түр зуур  16-18 м/сек  хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Иймд:

Баярын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах,

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учраас мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


URL:

Нэр: you could check here Огноо: 7 February 2019

I simply want to say I’m new to blogging and site-building and truly loved your web page. Very likely I’m want to bookmark your website . You certainly have exceptional writings. Thanks a lot for revealing your web-site.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.