“60 тэрбумын “жинхэнэ эзэд” эхнээсээ тодорч байна

ublife_1511460606-696x371Д.Амарбаясгалан албан тушаал наймаалцсан гэх асуудлаар АТГ-т шалгагдахаар болсон тухай мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимж эхэллээ. Ингээд бид энэ асуудлаар эрэн сурвалжилж дараах мэдээллийг олж авсан юм. Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сард МАН-ын генесек Д.Амарбаясгалан Баянгол дүүргийн долоодугаар хорооны иргэн Г-д Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газрын даргын албан тушаалыг 50-н сая төгрөгийг хандивлах нөхцөлтэйгээр санал болгожээ. Д.Амарбаясгалан дээрх иргэнээс мөнгө авахдаа өөрийгөө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар явах гэж байгаа. Мөн намын санхүүжилтэд мөнгө хэрэгтэй байна хэмээн хоёр удаагийн үйлдлээр 30 сая төгрөг авахдаа 20 саяыг нь намын санхүүдээ тушааж 10 саяыг нь хүнээр дамжуулан бэлнээр авсан аж.

Ингээд иргэн Г 2016 оны арваннэгдүгээр сард ажлаа сураглан очиход МАН-ын генесек “байж бай” гэсэн хариултыг өгөөд байж. Гэтэл Д.Амарбаясгалан 2017 оны нэгдүгээр сард иргэн Г-д санал болгож байсан /НӨҮГ/ Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газрын даргын албан тушаалд өөр хүнийг томилсноор асуудал үүсчээ. Ингээд иргэн Г үүнээс хойш Д.Амарбаясгалантай уулзахыг хүсч түүн рүү утас цохьсон ч түүнээс бултсаар өнөөдрийг хүрсэн аж. Мөнгөө хулхидуулсан иргэн Г тус үйл явдлын дараа энэ асуудлаар МАН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргаж Д.Амарсайханд ёс зүйн арга хэмээ авч өгөхийг хүссэн ч тэд гомдлыг нь авч хэлэлцээгүй ажээ.

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн хугацаанд намынхаа нөхдийг 60 тэрбумын хэрэгт холбож албан тушаал наймаалцсан хэмээн хамгийн их чангаар орилж байсан хүний нэг нь Д.Амарбаясгалан. Гэтэл бодит байдал дээр албан тушаалыг үнэлж зарсан хүний нэг нь Д.Амарбаясгалан байжээ гэдгийг дээрх иргэний гомдол баталж байна. Уншигчид санаж буй бол тэрбээр 2018 оны зургаадугаар сарын 08-нд болсон МАН-ын II Бага хурлын үеэр намынхаа гишүүдэд Монголын ард түмэнд хандан төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын талаар дараах сүржин мэдэгдлийг хийж байсан юм. Тэрбээр “ ГАНЦ “60 ТЭРБУМ” -ЫН ХЭРЭГ ГЭЛГҮЙ ЁС ЗҮЙГҮЙ НӨХДӨД БҮГДЭД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦНО” хэмээн хэлсэн үгнийх нь шүлс одоог хүртэл хатаагүй байна. Учир нь Д.Амарбаясгалан ба түүний нөхөд 60 тэрбумаар ацаглаж маш олон хүний нэр хүндийг шороотой хутгаж ажил албан тушаалаас нь буулгаж байсан. Тэгвэл эрхэм генесек энэхүү 60 тэрбумын схемийг нам нь төрийн эрхийг барьсны дараахан ийнхүү албан тушаалыг үнэлж заржээ. Мэдээж мэдэгдсэн нь энэ болохоос бус мэдэгдээгүй маш олон баримт бий гэхэд мөрийцсэн ч гэмгүй байх. Харин ч эсрэгээрээ 60 тэрбумаар нийгэмд буруутгагдсан М.Энхболд, Ц.Сандуй нарыг хууль хяналтын байгууллага 3-4 удаа шалгаж ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө авч, хүнийг ажилд томилсон зүйл байхгүй хэмээн мэдэгдсэн хэдий ч ТЕГ-аас дахин шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл 60 тэрбумаар албан тушаал наймаалцсан гэх хэргийн жинхэнэ эзэд эхнээсээ тодорч авлига өгсөн иргэд нэг нэгээр нь нэрлээд эхэллээ.

Юутай ч АТГ-аас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан тушаал наймцаалцаж, их хэмжээний мөнгө авлигад авсан гэх дуулиан нийгэмд тарж эхэлсэн нь 60 тэрбумын жинхэнэ эзэд хэн байсан гэдгийг цаг хугацаа харуулах бололтой.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.