У.Хүрэлсүхийн Засгийн газар БҮРДЛЭЭ

70ee1254a55ea0c2greatБайгуулагдаад жил гаруйн хугацаанд ажиллаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын томилгоо өнөөдөр дуусч, бүрэн бүрэлдэхүүнтэй боллоо.

Ёсзүйн хариуцлага хүлээж, өөрийн хүслээр албан үүргээ өгсөн болон өөр албан тушаалд сонгогдсон сайд нарын орны хүнийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилов. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн  88.1 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын гишүүнээр томилов. Тус албыг хашиж байсан Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан шинэ томилгоо хийсэн нь энэ юм.

Мөн БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томиллоо. Түүнийг УИХ-ын гишүүдийн 91.5 хувийн саналаар боловсролын сайдаар томилов. БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмааг кабинетын зарчмаар ажиллаж чадаагүй хэмээн албан тушаалаас нь огцруулсан билээ.

Засгийн газрын гишүүнээр томилогдсон өөр нэг эрхэм нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан. Түүнийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувийн саналаар Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. Энэ Засгийн газрын үед тус салбарыг тэргүүлэх гурав дахь сайд нь Б.Энх-Амгалан болж байна. Өмнө нь ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ болон Я.Содбаатар нар ёсзүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа өгсөн юм.

Ингэснээр У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой болов.

М.Болд

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.