Тэргүүн шадар сайд Н.Багабандиар ахлуулсан шинэ сайд, дэд сайдууд…

Сайд, дэд сайд нараа сонгох их сунгаа МАН-ын үүдэнд ирлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх удахгүй “Ард түмнээ сонсох аян” дуусгаад эх орондоо ирнэ. Зарим хэвлэлүүд гадаадаас зарим боловсон хүчнүүдээ дуудаж байгаа тухай мэдээлж байна. Энэ удаагийн сайд, дэд сайд нарын томилгоог У.Хүрэлсүх хийнэ хэмээн ажиглагчид үзэж байна. АН-ын хаяад явсан ажилыг үргэлжлүүлэн ард түмнээ авч явах эрхмүүдийг олон түмэн хэлэлцэж байна. Уншигчдын бичиж буй сэтгэгдэлд нэр дурдагдаж буй хүмүүсийн нэрсийг та бүхэнд танилцуулж байна.

Тэргүүн шадар сайд Н.Багабанди (Монгол улсын ерөнхийлөгч асан)

Сангийн сайд Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, О.Чулуунбат (УИХ-ын гишүүд)

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр (УИХ-ын гишүүн)

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд С.Бямбацогт (УИХ-ын гишүүн)

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)

Эрүүл мэндийн сайд Д.Оюунхорол (УИХ-ын гишүүн, НАМЭХ Ерөнхийлөгч)

Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр (МАН-ын гадаад харилцааны дэрга, МАН-ын бага хурлын гишүүн)

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Л.Баяртулга (ХХААХҮЯ-ны ГТБХЗГазрын дарга)

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Г.Энхтүвшин (Харвард төгссөн, У.Хүрэлсүхийн зөвлөх)

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Г.Дамдинням (ШУТИС-н проректор, МАН-ын хяналтын хорооны гишүүн)

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Амарсанаа (МАН-ын бага хурлын гишүүн, НАМОХ ерөнхийлөгч), Н.Төмөрхүү (МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ дэд ерөнхийлөгч)


URL:

Сэтгэгдэл бичих