Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн 31 иргэнд төрийн дээд одон медаль хүртээжээ

102

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн 31 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ.

Иргэдийн шагналыг аймгийн удирдлагууд өнөөдөр 10:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт гардуулж өгөх ажээ.

Төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн нэрсийг доор танилцуулж байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

1. Улихпаны Хуанган – Өлгий сумын “Фатиха” хувийн эмнэлгийн их эмч

2. Ауганбайн Мусахан – Дэлүүн сумын ЗДТГ-ын дарга

3. Сүхээгийн Оюундэлгэр – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн зөвлөх эмч

Алтан гадас одонгоор:

1. Навиханы Айдолда – Аймгийн ИТХ-ын орон нутаг хариуцсан ахлах мэргэжилтэн

2. Бохашын Азат – Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах тогооч

3. Донайн Айып – Өлгий сумын ахмад настан

4. Калейн Алима – Бугат сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч

5. Хапталбайн Байгавыл – Ногооннуур сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга

6. Бирдиханы Гүлжан – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн сувилагч

7. Хуанбайн Елтай – Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч

8. Бугабайн Жибек – Сагсай сумын ЭМТ-ийн эх барих бага эмч

9. Батейханы Зауреш – Улаанхус сумын ахмад настан

10. Шакиртын Зухай – Булган сумын малчин

11. Апендийн Клара – Улаанхус сумын ахмад настан

12. Шакейн Магмут – Бугат сумын Соёлын төвийн эрхлэгч

13. Солтаны Магрифа – Өлгий сумын өндөр настан

14. Тахарын Муратхан – Булган сумын ахмад настан

15. Закерийн Оспан – Алтай сумын өндөр настан

16. Авдикаримын Рота – Өлгий сумын ахмад настан

17. Исхахын Савихан – Өлгий сумын ахмад настан

18. Хахарманы Ынтыбай – Дэлүүн сумын өндөр настан

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

1. Силамханы Ерхулан – Алтай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

2. Ержаны Айра – Улаанхус сумын ЭМТ-ийн эмч

3. Цэвэгжавын Амарсанаа – Цэнгэл сумын багийн Засаг дарга

4. Шакиртбайн Ахан – Өлгий сумын ахмад настан

5. Ботайн Бахытжан – Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш

6. Дидарханы Гүлбадан – Бугат сумын хүүхдийн цэцэрлэгийн багш

7. Жантөмөрийн Дарима – Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн багш

8. Ахмедийн Жомарт – Дэлүүн сумын малчин

9. Кепилийн Кауешай – Сагсай сумын ахмад настан

10. Магауиягийн Риза – Цэнгэл сумын ЭМТ-ийн эмч.

Montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих