Ким, Трамп нарын хоёр дахь уулзалт Вьетнамд болно

21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн уулзалтын тов гарлаа. Тэд энэ сарын 27-28-ны өдрүүдэд Вьетнам улсад уулзана гэдгийг мэдээлжээ. Одоогоор Вьетнам улсын аль хотод уулзалт зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.

Умард Солонгосын асуудал хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Стефен Биеган талуудын хоёр дахь удаагийн уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Пхеньяныг зориод байгаа юм. Өнгөрсөн оны зун Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Вьетнамд айлчилж хамтын ажиллагаагаа бататгасан.

Коммунист дэглэмтэй Вьетнам улс Умард Солонгос, Америк улсуудтай аль алинтай нь холбоо харилцаа сайтай байдаг тул дээд хэмжээний уулзалтад хамгийн тохиромжтой газар гэж олон улсын шинжээчид харж байна. Хэлэлцэх асуудлын тухайд өнгөрсөн жил Сингапурт болсон анхны түүхэн уулзалтаар дэмжсэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх хэлэлцээрийн явцыг түргэсгэнэ гэж таамаглажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр хийх мэдэгдэлдээ уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж хүлээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.