Өнөөдөр 1, 6-гаар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

33

Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Харин өнөөдрөөс ажлын өдрүүд эхэлж байгаа тул дугаарын хязгаарлалт мөн үйлчилнэ. Тодруулбал, 1, 6-гаар төгссөн автомашинууд өнөөдөр замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Тээврийн цагдаагийн албаны  530 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн  250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэлд ажилласан байна.

Мөн тус албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Авторадио FM96,3, Мэдээллийн радио 88,8, MGL102,1, Шинэ долгион 107,5, МҮОНР Хурд агентлаг, Гэр бүлийн радио 104,5, Kiss радио 100,1 хамтран ажиллажээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих