УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзлээ

890

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, А.Ундраа, Л.Энх-Амгалан, М.Билэгт, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Энэ тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаагаа хэллээ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ“ЖДҮ бол эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийг ажилтай болгоход чухал. УИХ-аас тодорхой арга хэмжээ авч ЖДҮХС-г өргөжүүлэхээр болсон. Гэвч ард иргэдэд очих байсан ЖДҮХС-гийн хөрөнгийг УИХ, Засгийн газрын эрх мэдэл бүхий хүмүүс авч, ёсзүйгүй үйлдэл хийсэн. Энэ асуудалд ард иргэд, УИХ-ын гишүүд эмзэглэж байгаа.

Харин энэ асуудал намжих гээд байгаа учраас УИХ-ын 20-иод гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байна” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр нийт гишүүдэд хандан бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулахыг уриаллаа. Харин энэ уриалга бичигт ЖҮДХС-гаас зээл авсан гишүүд гарын үсэг зураагүй байгаа гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.