Токиогийн олимпид хоёр Солонгос хамтран оролцох эсэхийг шийднэ

aa192315eed8c5b8fd0626bc6d151546Олон улсын олимпын хороо БНАСАУ, БНСУ-ын спортын албаны хүмүүстэй гурван талт хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгджээ. Энэ хэлэлцээгээр 2020 оны Токиогийн олимпын наадмаар хоёр Солонгосын хамтын ажиллагааны талаарх асуудлыг ярилцах юм байна. 2018 оны БНСУ-ын Пёнчаны өвлийн олимпын наадмын үеэр хоёр Солонгосын төлөөлөгчид нээлтийн арга хэмжээнд хамтдаа оролцож, хамтарсан баг нь хоккейн тэмцээнд оролцсон юм.

Хоёрдугаар сарын 15-нд БНАСАУ, БНСУ-ын спортын төлөөлөгчид Лозаннад төвтэй ОУОХ-нд уулзалт хийх бөгөөд ОУОХ-той Токиогийн олимпын наадамд хоёр Солонгос хамтран оролцох асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.