Баярын өдрүүдэд орон нутгийн замд 10 хүн амь насаа алджээ

42

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав.

Энэ сарын 4-8-ны өдрүүдэд орон нутгийн замд есөн ноцтой зам тээврийн гэмт хэрэг бүртгэгдэж 10 хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтсэний тав нь бага насны хүүхэд байжээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 5-ны өдөр Архангай, Дундговь аймгуудад, 6-ны өдөр Төв, Орхон аймгуудад, 7-ны өдөр Төв, Сүхбаатар, Булган аймгуудад, 8-ны өдөр Сэлэнгэ аймгуудад зам тээврийн гэмт хэрэг бүртгэгджээ.

Эдгээр зам тээврийн ослын шалтгаанд жолооч хурдаа хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн мөн хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг шалтгаанууд эзэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих