Венесуэлд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцож магадгүй байгаад санаа зовниж байна

712-15498528085c60e1f257ca7ПРАГА. /ТАСС/. Венесуэлд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох аюулд санаа зовниж буйгаа Чехийн Ерөнхийлөгч Милош Земан илэрхийлжээ. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Чехословакийн Ерөнхийлөгч Густав Гусакийн хувь заяаг давтаж магадгүй байна гэж тэрбээр үзэж байгаа аж.

“Гуайдо Венесуэл дахь асуудлыг шийдвэрлэж, гаднаас тусламж авч чадахгүй бол түүний хувь заяа Гусак шиг дуусах болно” хэмээн Милош Земан “Frequency 1” радиогийн “Press club” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Густав Гусак нь Чехословакиин Коммунист намын удирдагч бөгөөд Бүгд Найрамдах Социалист Чехословак улсын Ерөнхийлөгч байсан юм. Тэрбээр 1989 оны  Хамба хилэн хувьсгалын дараа албан тушаалаасаа огцорсон билээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.