Америкийн хамгийн ядуу хотод амьдрал хэр байна?

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг АНУ-ын хамгийн ядуу хот Техас мужид оршдог. Америк, Мексикийн хилийн дагуу байрладаг Эскобарес хотын хүн амын 62 хувь нь амьжиргааны түвшин доогуур амьдардаг.

2005 онд байгуулагдсан шинэхэн хотод гэмт хэргийн гаралт өндөр, ажилгүйдэл газар авсан нь Нэгдсэн улсын хамгийн ядуу хот болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Хилийн дагуу орших жижиг хотод 2,500 иргэн амьдардаг. Эдгээр оршин суугчдын 98 хувь нь Испани гаралтай.

Иргэдийн ярьснаар гэмт хэрэг их байдаг нь амьдрахад хамгийн их саад учруулдаг гэжээ. “Гудамжинд зогсож байхад хажууханд хэн нэгнийг буудаж амь насыг нь хороох энгийн үзэгдэл” хэмээн ярьсан байна.

Хотын захиргаанаас ядуурал газар авч байгаад байрлал чухал гэжээ. Учир нь хилийн дагуух бүс нутагт хууль бус үйлдэл ихээр гардаг гэсэн тайлбар өгч байгаа юм. Түүнчлэн аж үйлдвэр хөгжөөгүйгээс бизнес хийх боломж бүрдээгүй байна.

“Хотдоо аж үйлдвэрийг хөгжүүлбэл иргэд ажилтай болно. Энэ бол бидний хамгийн том мөрөөдөл” гэж хотын дэд дарга Руперто Эскобар ярьсан юм.

Эх сурвалж: www.bbc.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.