УИХ-ын 36 гишүүн ХОМ-ээ мэдүүлжээ

70

Авлигатай тэмцэх газар 2007 оноос нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) авч, олон нийтэд мэдээлдэг болсон. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуульд холбогдох албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгэж гаргах үүрэгтэй байдаг.

Өнөөдрийн байдлаар /2019-02-11/ ХОМ-ээ “www.meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн явц 84,1 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн-36, Дэд сайд-7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга-4, Агентлагийн дарга-18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул-27, бусад -59 нийт 151 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд 53,9 хувийн явцтай байна.

ХОМ-ээ мэдүүлэх хугацаа дуусахад 5 хоног үлдэж байна.

 Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.